Thursday, November 8, 2007

Сайдад нэр дэвшигчид тодорч байна

С.Баярын тэргүүлэх Засгийн газарт АТН-ын дарга Л.Гүндалай,ҮШН-ын дарга Ж.Наранцацралт, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар оролцоно гэдгээ мэдэгдэж эхлэлээ. Ардчилсан нам, ИЗН-ууд оролцохгүй гэдгээ илэрхий зарлаж байна. Харин МАХН-аас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаар Т.Ганди, Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдаар Ч.Улаан, Батлан хамгаалахын сайдаар Ц.Шаравдорж, ХЗДХ-ийн сайдаар өмнөх сайд Д.Одбаяр, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Тэрбишдагва, шадар сайдаар М.Энхболд, Эрүүл мэндийн сайдаар Удвал нарын нэрс аль хэдийнэ тодроод байна. Харин хэл аманд ихээхэн өртөөд байгаа сайд У.Хүрэлсүх, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Үйлдвэр худалдааны сайд Ц.Даваадорж нарт дахин сайдын суудал олдохгүй нь тодорхой болоод байгаа аж.

No comments: