Thursday, November 15, 2007

Төсөл

Төсөл гэдэг нь тодорхой төлөвлөгдсөн зорилго чиглэлтэй үйл явц юм. Заагдсан цаг хугацаатай, хоорондоо нарийн уялдаатай , төлөвлөх, хянах, зохицуулах,зэрэг удирдлагыг шаарддаг.Шаардагдах төсөв нь зохицуулагдсан байх шаардлагатай.

Thursday, November 8, 2007

bganbold@academy.org.mn

Миний влог: htt://byrenzebseg.blogspot.com

Сайдад нэр дэвшигчид тодорч байна

С.Баярын тэргүүлэх Засгийн газарт АТН-ын дарга Л.Гүндалай,ҮШН-ын дарга Ж.Наранцацралт, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар оролцоно гэдгээ мэдэгдэж эхлэлээ. Ардчилсан нам, ИЗН-ууд оролцохгүй гэдгээ илэрхий зарлаж байна. Харин МАХН-аас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаар Т.Ганди, Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдаар Ч.Улаан, Батлан хамгаалахын сайдаар Ц.Шаравдорж, ХЗДХ-ийн сайдаар өмнөх сайд Д.Одбаяр, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Тэрбишдагва, шадар сайдаар М.Энхболд, Эрүүл мэндийн сайдаар Удвал нарын нэрс аль хэдийнэ тодроод байна. Харин хэл аманд ихээхэн өртөөд байгаа сайд У.Хүрэлсүх, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Үйлдвэр худалдааны сайд Ц.Даваадорж нарт дахин сайдын суудал олдохгүй нь тодорхой болоод байгаа аж.

С.Баяр Ерөнхиий сайдад нэр дэвшив

М.Энхболдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсоны дараа МАХН-ын бага хурал хуралдаж, МАХН-ын дарга Санжийн Баярын нэрийг МонголУлсын Ерөнхий сайдад санал нэгтэйгээр дэвшүүлэхээр шийдвэрлэв. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд тус бага хурлын шийдвэрийг оруулах болов. Бүлэг хэлэлцэж, УИХ-ын даргад өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганд "Баасан" гаригт оруулах чиглэлтэй байна. Харин сайд болохыг хорхойссон хүмүүс шинэ Засгийн газарт орох гэдгээ нуухгүй байна.

Wednesday, November 7, 2007

Засгийн газар огцорлоо

МАХН-ын 25-р их хурлаас тус намын дарга нь Засгийн газрын тэргүүн нь байна гэсэн шийдвэр гаргасан нь гүйцэтгэх засаглалыг огцруулах болсон ту хай М.Энхболд парламентад тайлбар хийв.Сөрөг хүчийнхэн өөр байр суурьтай байв. тэд хариуцлага алдан учраас МАХН таны тэргүүлсэн засаглалыг огцрууллаа гэж хатуухан шүүмжлэл өрнүүлэв.