Thursday, November 13, 2008

Д.Загджав гишvvн мэдээлэл хийлээ


УИХ-ын гишvvн Д.Загджав eнeeдeр 12.00 цагт Тeрийн ордонд сэтгvvлчдэд зориулан мэдээлэл хийлээ. Тэрбээр шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжvvдийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай гэж vзэж буй бeгeeд 2008 оны нэгдvгээр сарын 1-нээс хойш байгуулагдсан аж ахуйн нэгжvvдэд татварын хeнгeлeлт эдлvvлэх санал гаргаж байгаа аж. Дэлгэрэнгvйг бид удахгvй мэдээлнэ.

Блог гэж юу вэ?

Блог(Blog) гэдэг нь "Web log" гэсэн vгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хvн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Eeрeeр хэлбэл вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж eeрийн дуу хоолойгоо монголдоо тeдийгvй дэлхий даяар цацна гэсэн vг.

Нэгэнт вэб сайттай болж байгаа учир вэбийн хаяг буюу домэйн нэртэй болдог. Жишээ нв миний блог-н хувьд энэ нэр нь http://www.byrenzebseg.blogspot.com байна.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгvvл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бvтэхгvй байгаа болон болж байгаа зvйлийн талаар eeрийн vзэл бодлоо илэрхийлэх, eeрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хvргэж байх, тeрeл бvрийн зeвлeгee мeн тvvнчлэн eдрийн тэмдэглэл хeтлeж байх боломжтой.

Хамгийн гол нь блог дахь бичлэгvvдээ eeрee хэний ч оролцоо хяналтvйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Vvнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгvйгээр маш хялбараар eeрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон тeрлийн хэлбэрvvдийг оруулах боломжтой байдаг. Мeн блогууд дээрх гол зvйлvvдийн нэг нь блогыг уншигчид eeрсдийн сэтгэгдэлээ vлдээх боломж юм.

Нэгэнт л eeрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир тvvнийхээ хэлбэр дизайн, eнгe vзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ боломж нь ч блог дээр байдаг.



Блогын тeрeл:

Хvмvсv блогийг олон тeрлeeр vvсгэж ашигладаг. Блогыг vvсгэхдээ ингэж тeрeлжvvлэх нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь:
та фото зураг сонирхогч бол eeрийн зурагуудаар онлайн фото сэтгvvл vvсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын тeрeлд хамаарагдана.
Та хэрвээ видео сонирхогч бол eeрийн авсан бичлэгvvд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгvvдээр блог vvсгэж болно. Энэ нь видео блогын тeрeлд хамаарагдана.
Мeн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан vvсгэж ч болдог.

Блогын хэлбэр:

Блог vvсгэхдээ тeрлeeс гадна агуулга хэлбэр бас чухал юм. Блогоо агуулга, сэдвээр нь тeрeлжvvлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нeхцeл болдог. Жишээ нь:
Та хоол хийх сонирхолтой, олон тeрлийн хоолны жор мэддэг бол зeвхeн хоолны жороор дагдасан блог vvсгэж болно.
Та улс тeрд сонирхолтой, улс тeрийн vйл явдалыг байнга дvгнэн шинжилдэг бол улс тeрeeр дагнасан блог vvсгэж болно.
Бас eeрийн ажил мэргэжлийн холбогдолтой блог vvсгэх нь бас л сонирхолтой.
Блог vvсгэх зорилго

Ихэнх блогыг хувь хvмvvс eeрийн сонирхолоор vvсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийн зорилгоор блог vvсгэдэг.

Мeн хэсэг бvлэг хvмvvс хамтран (тeрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд гэх мэт) eeрсдийн vйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, eeрсдийгee хeгжvvлэх зорилгоор блог vvсгэх нь ч их байдаг.

Блог vvсгэхэд заавал ийм тeрeл, хэлбэр, зорилгоор vvсгэнэ гэсэн ойлголт байхгvй яаж сэтгэнэ тvvгээрээ л vvсгэдэг.