Thursday, November 8, 2007

С.Баяр Ерөнхиий сайдад нэр дэвшив

М.Энхболдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсоны дараа МАХН-ын бага хурал хуралдаж, МАХН-ын дарга Санжийн Баярын нэрийг МонголУлсын Ерөнхий сайдад санал нэгтэйгээр дэвшүүлэхээр шийдвэрлэв. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд тус бага хурлын шийдвэрийг оруулах болов. Бүлэг хэлэлцэж, УИХ-ын даргад өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганд "Баасан" гаригт оруулах чиглэлтэй байна. Харин сайд болохыг хорхойссон хүмүүс шинэ Засгийн газарт орох гэдгээ нуухгүй байна.

No comments: